Шүлэг

2012-05-18,

Дэнжийн цэцэгс сэмэрнэ гэж
Алхаа нь нэг л зөөлөн байдаг
Дэлхий амьтай ижийгээ би Дэндүү их санадаг даа
Аяласан дуундаа уяраад
Уйлж л суудагсан ижий минь
Аягалж барьсан цайнаас нь
Хайр амтагддаг шүтээн минь
Газрын элэг эмтэрнэ гэж
Гутлынх нь хоншоор ээтэн байдаг
Уулс шүтээнтэй аавыгаа би Улам ч их санадаг даа

Харцанд тодрох зэмлэл нь
Хайрынх байдагсан аавын минь
Харагдах л гэж өндөлздөггүй
Хайрхан л байж уу та минь
Хүний хорвоо жиндэнэ гэж
Уянгын тэнгэр нартай байдаг
Хөөрхий аав ижийгээ би
Дуундаа шингээж мөнхөллөө дөө

Алсаас хүүгээ хүлээдэг
Аав л ижий хоёрынхоо
Аз жаргалаас нь ургасан
Амин мод нь би юм...
бичсэн: Purevsaikhan төрөл: Шүлэг
(0) Cэтгэгдэл | мэйлээр илгээх

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:




:-)
 
xaax